Сэлэнгэ аймагт нэмэлт хүч дайчлахаар шийдвэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Улсын онцгой комисс 14.00 цагт мэдээлэл хийж байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян: Сэлэнгэ аймгийн Онцгой комисс шуурхай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Алтанбулаг, Сүхбаатар суманд хатуу хөл хорио тогтоогоод байна. Алтанбулагт бүх оршин суугчдыг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Нэмэлтээр цагдаа, онцгой байдлын албаны хүч нэмэгдүүлж, явуулын хоёр лаборатори гаргасан. Сүхбаатар дахь аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлах, нүүлгэн шилжүүлэх ажил явж байна. Дархан-Уул аймагт нэг халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймаг 88 мянган хүн амтай, арав гаруй хувьд нь шинжилгээ хийгээд байна.

Улаанбаатар хотод хөдөлгөөн өнөөдөр нэлээд нэмэгдсэн байна. Иргэддээ дахин сануулахад бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгууллагуудын өгч буй заавар, зөвлөгөөг дагахыг уриалж байна. Эрүүл мэндийн байгууллагаас дам хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 

Top