Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ жил өмнөх жилүүдээс усархаг, аадар бороо орох магадлал өндөр байна. Ирэх долоо хоногт ялангуяа төв аймгуудын хойд, зүүн аймгуудад бороо, хур элбэгтэй байна. Ингэхдээ бороо нь аадар бороо орох магадлал өндөр байна. Сүүлийн жилүүдэд гэнэт дулаарах, гэнэт хүйтрэх үзэгдэл их давтамжтай гарч байгаа. Гэнэт их халах нь аянга, цахилгааны эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ирэх долоо хоног агаарын температур хэт халахгүй хэдий ч хэлбэлзэл өндөр байгаа. Зургаадуугар сард төвийн аймгуудын зүүн хойд тал буюу Хэнтийн нурууны нутаг, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Хэнтий нурууны зүүн үзүүрт байрладаг Улаанбаатар хотын хувьд үер усны эрсдэл өндөр байгааг анхаарах хэрэгтэй.
Температурын хувьд олон жилийн дундажтай ижил байгаа хэдий ч гэнэт халах, гэнэт сэрүүсэх үзэгдэл үргэлжилнэ. Тиймээс аянга цахилгаантай аадар бороо, мөндөр болон нөөлөг салхины эрсдэл өндөр байна. Нөөлөг салхи гэдэг нь аянга цахилгаантай аадар борооны өмнө хүчтэй, гэнэтийн салхийг хэлдэг. Энэ үзэгдлийн үеэр байшингийн дээвэр нурах зэрэг аюултай үзэгдэл ажиглагддаг. Энэ үеэр салхины хурд 40 м/с хүрч, зарим тохиолдолд давдаг тул янз бүрийн эрсдэл дагуулдаг. Ирэх зургаа, долоодугаар сард эдгээр эрсдэл өндөртэй сарууд болох төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь л ордог улирал ш дээ.