Хязгаарлалтад байгаа салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Улсын онцгой комисс (УОК)-оос хийсэн мэдээллийн үеэр хязгаарлалтад байгаа зарим салбаруудын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр “Зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна. Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий. Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай нээнэ” гэсэн юм.

УОК болон Засгийн газар хэвийн амьдралдаа эргэн орохыг урьтал болгож байгаа гэдгээ хэллээ.

Өнөөдрийн /2021.06.02/ байдлаар вакцины нэгдүгээр тунд 1.8 сая иргэн, хоёрдугаар тунд 1.3 сая иргэн хамрагдаад байгаа аж.

Монгол Улс хилээ албан ёсоор нээсэнтэй холбоотойгоор гадны иргэдийг хүлээж авахдаа мутацид орсон вирус илэрсэн бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлана, харин ногоон бүсээс ирж байгаа бол гэрийн тусгаарлалтад долоо хоног байлгана гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.70) 2021 оны 06 сарын 03

Хийдүүдийг нээгээчээ тэнд бас хүмүүс ажилладаг, 37 оны хэлмэгдүүлэлт юму хаашаа юм бэ тодорхой журам гаргаад ажиллуулаач бүтэн хоёр жил ажилласангүй Саун бассейн захаас л хүн цөөтэй шүү дээ Буян хнийж эргэл мөргаөл ч хийж болохгүй хэцүү юм \n

0  |  0
УБ иргэд (203.91.115.39) 2021 оны 06 сарын 03

Okay

1  |  0
Top