
Францын нийслэл Парис хотод болсон аймшигт хэрэг дэлхий нийтийг хирдхийлгэлээ. Дүрвэгчийн статустайгаар тус улсад амьдарч байсан чечень гаралтай залуу нэгэн багшийн толгойг тасалж, дөрвөн хүнийг шархдуулаад өөрөө цагдаа нарт буудуулсан байна. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Хэргийн газар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон очсон талаар “AFP” агентлаг мэдээлжээ.
Гэмт хэрэгтэн исламын уриа хашгирч байсан гэнэ. Гэмт хэрэгт холбоотой гэж үзэн дөрвөн хүнийг баривчилсан байна. Тэдний нэг нь насанд хүрээгүй хүүхэд аж. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг аллагыг террорист ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Гэмт хэрэгтэн чечень гаралтай Оросын иргэн 2008 онд зургаан настайдаа гэр бүлийн хамт Францад ирсэн байсан талаар Франц дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн албаны дарга Сергей Паринов мэдэгдсэн байна.
Чеченийн удирдагч Рамзан Кадыров амиа алдсан багшийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлээд террорист үйл ажиллагаа болсонд Чечень хамааралгүй болохыг мэдэгджээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францын Төрийн тэргүүн Эммануэл Макронд хандан эмгэнэл илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 6 )
Аллах гэтэлгэг.
Mongolchuudaar oroldood dandaa aluylj hyaduulj baisan tuuhtei. Uuliinhaniig dardag ni halimaguud gej bgaa. Tsaaduul chin halimaguud, mongolchuudaas aihgui ch jiirhene. Oirhi dornodiin iran irak sir geh met haltaruud bol aidag yum bilee. Tom tom duutai sahal ustei yumnuudiig darj l yavlaa
чечэньүүд манайхаар оролдохгүй.францд чеченььүүдтэй байлаа.оросоор ойлголцоно.монгол уу гэхээр чингис гээл сахал үс ихтэй том биетэй залуус.хүүхнүүд н царайлаг.хүүхдүүд н хөөрхөн сэргэлэн .
Чёчён хүн үндэсхэрхэг
Тэр үнээн. Чечений цагаачидтай хамт цагаачлалын лагерт карантинд сар гаран байсан. Монгол гэхээр зоригтой, хүчтэй хүмүүс гээд их үнэлдэг, оролдодгүй юм билээ. Бусад үндэстнүүдийг гөлөг болгоно ш дээ
Чеченээр их оролдвол толгойгоо тасдуулахаас цаагуур юм болно. Чеченүүд Москвагийн их театрыг үзэгчидтэй нь барьцаалж байсныг санахад илүүдэхгүй. Чеченүүд дэлхийд ганцхан Чингис хааныг хүндэтгэж монголчуудаар оролддоггүй юм билээ.