Перугийн алдарт Назкад муурын аварга дүрс илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Археологичид Перугийн өмнөд хэсэгт орших Назка дэвсэгт сэргээн засварлах ажил хийх үеэр муурын аварга том дүрс илрүүлжээ. 37 метр урт энэхүү геоглиф хоёр мянга гаруй жилийн настай.

Перугийн Соёлын яамны мэдээлснээр, Назка “байгалийн галерейн” үзвэрийн тавцанг сэргээн засварлах явцад илрүүлсэн эл дүрс хөрсний эвдрэлийн улмаас устаж үгүй болох аюулд өртсөн байжээ. Зургийн дүрслэлийн онцлогоос үзвэл шинэ нээлт Паракасын хожуу үед хамаарах гэнэ. Тухайн үед муурын дүрс нутгийн соёлд ихээхэн түгээмэл байжээ. Ингэснээр, муурын аварга дүрс алдарт Назка дэвсгийн нууцлаг зургуудаас хамгийн эртнийх болж байна. Эртний галерейн ихэнх дүрснүүд МЭӨ 100-200 онд хамаардаг аж.

ЮНЕСКО Назка дүрснүүдийг 1994 онд Дэлхийн өвд бүртгэсэн билээ. Олон арван км үргэлжилсэн Назка дэвсэгт олон зуун дүрснүүд байдаг бөгөөд хүн, амьтан, ургамал, геометрийн дүрснүүд бий. Эртний нууцлаг урлагийн бүтээлүүд 450 кв. км талбайг хамардаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 19

Indianchuud amerik tiv ochihoos umno,olmeca gej humuus bsn gej bgaa

0  |  0
Зочин(64.119.27.85) 2020 оны 10 сарын 19

Перу улс эртнээсээ их хөгжсөн орон байж дээ. Бараг л ЕГИПТ улс шиг түүхтэй юм биш үү.

0  |  0
Top