ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

2020 оны 10 сарын 25

Билгийн тооллын Намрын адаг Өлзийт улаан нохой сарын 9, аргын тооллын аравдугаар сарын 25, Тооно одтой цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:27 цагт мандаж, 17:46 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top