Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.27/ ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтад Ерөнхий сайдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцлоо.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газраас цагдаа нарын эрх зүйн орчин, цалин урамшууллыг нэмэх арга хэмжээг үе шаттай авч ирсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Хар тамхи хийгээд гэр бүл болон хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд дагнасан нэгж байгуулж, орон тоог нь нэмлээ. Энэ байгаль дэлхий чинь юу болж байгааг та бүхэн харж байгаа. Ерөнхий сайд нь гэр бүлийн хүчирхийлэл, байгаль дэлхий экологийн эсрэг гэмт хэрэгтэй гурван жил тэмцлээ. Энэ онд цагдаагийн байгууллагын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн хөтөлбөрийг баталж гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Хөрөнгө санхүү нь дутагдалтай байна. Засгийн газар нь дэмжиж ажиллах болно. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэж дүгнэж, баярлаж байна. Дотооддоо халдвар алдаагүйд эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагч та бүхний хичээл зүтгэлтэй шууд холбоотой" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Мөнгө угаах гэмт хэрэг их байна. Энэ ажлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай. Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг ихэссэн. Одоо бол хар тамхины хэрэглээ газар авсан байна. Хар тамхитэй тэмцэх ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байна. Хүн хүч хаях хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын хувь заяатай холбоотой. Ялангуяа зарж байгаа нөхөдтэй хатуу тэмц. Сайд нь анхаар. Соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Соёлын өвийн болон бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, анхаарч ажиллах шаардлагатай байна. Монгол Улс цахим орон болж байна. Цахим гэмт хэрэг газар авч байна. Бас сайн тэмцэх хэрэгтэй шүү. Бусдыг доромжлох, нэр төрд халдах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Монгол төрийг хүчгүй, сул дорой байлгах сонирхолтой хүмүүс байдаг. Байдаг гэдэгт нь би итгэдэг. Дарга, цэрэггүй, авлигад идэгдсэн байхыг хүн байдаг байхыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй байна. Ардчилал гэдэг нэрийн дор анархизм хөгжиж болохгүй. Монгол Улс эзэнтэй улс шүү" гэв.
Мөн "Сүүлийн үед иргэд төрийн албан хаагчийн биед халдах, хэл амаар доромжлох явдал гарах боллоо. Энэ зүйлтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Төр цагдаагаа хамгаалах ёстой. Төрийн цагдаа шүлсний бай болж болохгүй. Үүнд анхаарч ажиллах ёстой. Цагдаагийн албан хаагчид халдсан этгээдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэж байх ёстой. Дээр нь цагдаагийн алба хаагчид хуулийн хүрээнд ажлаа хийх шаардлагатай. Хууль бус шаардлага тавьж болохгүй" хэмээн ярилаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд цагдаагийн бие бүрэлдэхүүн, дарга нарт тодорхой үүрэгч, чиглэлийг өглөө. Үүнд:
1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо болон дүүргийн Засаг дарга нартай хамтарч ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа айл өрхийг олж тогтоон, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авлаа. Үүнд ард түмэн их эмзэглэж байна.
2. Бага насны хүүхдийн эрх ашиг хохирч, амиа алдаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, шуурхай ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.
3. Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарын эрх ашгийг хамгаалах, буруутай иргэнд хариуцлага тооцож, олон түмэнд мэдээлж байх хэрэгтэй байна. Ажлаа хийж байгаа цагдаагийн алба хаагчид бусдад чичлүүлж болохгүй, хохирогч байж болохгүй.
4. Цагдаагийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Соён гэгээрүүлэх ажлыг цагдаагийн бие бүрэлдэхүүний дунд явуулах хэрэгтэй.
5. Цагдаагийн алба хаагчдын сахилга ёсзүйд анхаарах ёстой.
6. Техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, алба хаагчдынхаа ачааллыг хөнгөвчлөх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 9 )
Цагдааг хэзээ ч даврааж болохгүй. АН гарах нь зөв юм байна
Маш сайн сүржигнэвэл ажил бүтэж улс орон урагш хөгжинөө дөөккк
ХАР ТАМХИ ХЭРГИЙН АНХДАГЧ.АРХИ МѲН АДИЛ ЭНИЙГ ХОРЖ ЗОГСООВООС ХЭРЭГ БУУШЧ ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ЭХЛЭЛ БОЛНО ХАР ТАМХИ ГАЗАР АВБАЛ МѲХѲЛ РҮҮ ЯВНА АРД ТҮМЭН ТУСЛАХ БҮГД ТЭМЦЭЕ
ХАР ТАМХИ ХЭРГИЙН АНХДАГЧ.АРХИ МѲН АДИЛ ЭНИЙГ ХОРЖ ЗОГСООВООС ХЭРЭГ БУУШЧ ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ЭХЛЭЛ БОЛНО ХАР ТАМХИ ГАЗАР АВБАЛ МѲХѲЛ РҮҮ ЯВНА АРД ТҮМЭН ТУСЛАХ БҮГД ТЭМЦЭЕ
ХАР ТАМХИ ХЭРГИЙН АНХДАГЧ.АРХИ МѲН АДИЛ ЭНИЙГ ХОРЖ ЗОГСООВООС ХЭРЭГ БУУШЧ ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ЭХЛЭЛ БОЛНО ХАР ТАМХИ ГАЗАР АВБАЛ МѲХѲЛ РҮҮ ЯВНА АРД ТҮМЭН ТУСЛАХ БҮГД ТЭМЦЭЕ
ХАР ТАМХИ ХЭРГИЙН АНХДАГЧ.АРХИ МѲН АДИЛ ЭНИЙГ ХОРЖ ЗОГСООВООС ХЭРЭГ БУУШЧ ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ЭХЛЭЛ БОЛНО ХАР ТАМХИ ГАЗАР АВБАЛ МѲХѲЛ РҮҮ ЯВНА АРД ТҮМЭН ТУСЛАХ БҮГД ТЭМЦЭЕ
нэг үед Хятадын тагнуул гар хөл гэж бичээд байсан Нямдоржийгаа хажуудаа зөвлөхөөр аваад байхдаа яахав дээ
Ene hun zugeer l surjignehees tsaahgui yum aa.\n
хамгийн чухал нь хэрэглэгч болгохгүй байх ажил оруулж ирэх бүх нүх сүвийг хааж хэрэглэгч болгож байгаатай л хатуу тэмцэх хэрэгтэй юм