Бурхан Халдун хайрханыг тахилаа

2020 оны 10 сарын 27

Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов.

“Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь их эзэн Чингис хааны намтар цадигийг хадгалсан, эх түүхийн голомт, ариун дагшин шүтээн ашдын заяат нутаг юм. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг үеэс үед дархлан тэтгэж, уламжлан баяжуулж явах учиртай” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрханаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.11) 2020 оны 10 сарын 27

Бурхан хайрхан минь өршөө, монгол улсын заяа буяныг тэгшитгэж өнө мөнхөд амар жаргалаг оршоох болтугай

0  |  0
Зочин(64.119.26.127) 2020 оны 10 сарын 27

Бурхан халдун уулаа тахих нь сайхан нөгөө талдаа Д архан цаазат БОГД УУЛ аа ухаад цөлмөөд л ямар учир байна даа

0  |  0
Top