Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2020.10.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн даваа /2020.10.26/ гарагт хуралдсан Улсын Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )