Долоон аймгийн ЗАСАГ ДАРГА тодорхой болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Орон нутгийн сонгууль дуусч, аймаг нийслэлийн удирдлагууд тодорч эхэллээ. Томилгооны тал дээр АН-ыг бодвол МАН-ынхан хурдтай байгаа гэхэд хэлсдэхгүй болов уу. Учир нь орон нутгийн сонгууль дуусмагц Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар, НИТХ-ын даргаар Т.Батбаясгаланг томилсон. Гэхдээ дүүргийн Засаг дарга нар хараахан тодроогүй байна.

Тэгвэл МАН-аас ялалт байгуулсан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Орхон, Төв, Ховд гэсэн долоон аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын нэрс тодорхой болжээ. Орон нутгийн сонгуульд МАН-аас 13 аймагт ялалт байгуулсан. Үүнээс долоон аймагт хэн хэнийг томилох талаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засаг дарга нарын нэрсийг Ерөнхий сайдад өргөн барихаар болсон байна. Харин АН-аас найман аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан билээ. 

 

Аймаг

Албан тушаал

Овог нэр

 
 

1

Баян-Өлгий

Намын хорооны дарга

Далелийн Бауыржан

 

Засаг дарга

Далелийн Бауыржан

 

ИТХ-ын дарга

Ахметийн Ербол

 

2

Говьсүмбэр

Намын хорооны дарга

Гомбодоржийн Батсуурь

 

Засаг дарга

Гансүхийн Батзам

 

ИТХ-ын дарга

Шатарын Билэггүмбэрэл

 

3

Дорноговь

Намын хорооны дарга

Төмөртогоогийн Энхтүвшин

 

Засаг дарга

Очирпүрэвийн Батжаргал

 

ИТХ-ын дарга

Батцэнгэлийн Ганзориг

 

4

Дорнод

Намын хорооны дарга

Мягмарсүрэнгийн Бадамсүрэн

 

Засаг дарга

Мягмарсүрэнгийн Бадамсүрэн

 

ИТХ-ын дарга

Мөнхсайханы Энхтөр

 

5

Орхон

Намын хорооны дарга

Дамбын Батлут

 

Засаг дарга

Сэмжидийн Батжаргал

 

ИТХ-ын дарга

Дашзэвэгийн Мөнхбат

 

6

Төв

Намын хорооны дарга

Жигжидийн Батжаргал

 

Засаг дарга

Дэмбэрэлийн Мөнхбаатар

 

ИТХ-ын дарга

Цэрэндоржийн Жамбалсүрэн

 

7

Ховд

Намын хорооны дарга

Батсуурийн Дүгэржав

 

Засаг дарга

Батсуурийн Дүгэржав

 

ИТХ-ын дарга

Гомбоогийн Пүрэвганди

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.171) 2020 оны 10 сарын 28

Nernuudiig n harj boldoggui yum uu?

0  |  0
Top