Ч.Хүрэлбаатар: 2021 оны төсөв эрүүл мэндийн шинэчлэлд чиглэсэн 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2020.10.28/ ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим мэдээллийг авлаа. 

Тэрбээр "Тухайлбал, 2018 оны төсвийг хийхдээ өрийг цэгцлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилт тавьж байсан. 2019 оны төсөв Улаанбаатарын утаа байсан. 2020 оны төсөв тэр чигтээ цар тахалд зориулагдсан. Тэгвэл Монгол Улсын 2021 оны төсвийг хийхдээ хэд, хэдэн зорилт тавьсан. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх ёстой. Дараа нь боловсрол, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашгийг сайжруулах зорилт тавьсан. Шилэн дансаар тодорхой мэдээлэл гарч ирж байгаа нь Засгийн газрын зорилт зөв болсон л гэж бодож байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top