Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.10.28/ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Авто замын төлбөр хураамжид суурилсан асуудалд хяналтын механизмийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажил хийгдэнэ. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй технологийг зам тээврийн салбарт нэвтрүүлнэ. Засгийн газраас цахимжуулах, шилжилт хийх олон тогтоол гарсан. Зам тээврийн салбарт нийт 90 гаруй үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байна. Зарим хэсэг нь цахимжсан. Үлдсэн хэсгийг нь цахимжуулахаар ажиллаж байна" гэж ярилаа.
Түүнчлэн "Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Хөрөнгө санхүүгийнх нь тооцоог гаргасан. Төрийн үйл ажиллагааг хэрхэн хооронд нь уялдаатай болгох вэ гэдэг том ажил хийж байна. Зорчигч тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна. Төрийн байгууллага өөрсдийн дотоод системийг бүрдүүлдэг. Цаашид хариуцлагын системийг технологийн системээр шийдэх нь зөв гэж тооцож байна" гэв.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээ орсон байна.
Тодруулбал:
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Цахим шилжилтийн хүрээнд Тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх талаар анхаарч байгаа. Энэ хүрээнд Тээврийн ухаалаг систем хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр дотор 14 дэд систем хэрэгжүүлнэ. Энэ нь хүмүүст хүртээмжтэй зайнаас үйчилгээ авах боломжтой байна. Төрийн байгууллагууд өөрсдийн дотоодын системийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд Зам тээврийн яам apple системийг бүрдүүлнэ. Энэ сарын 1-нд E-Mongolia-д нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 166 мянган хүн хандаж, 138891 үйличлгээ авсан байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ одоо болиосой
далд орцгоо ах дүүсээрээ