ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог 2020.12.31-нийг ДУУСТАЛ сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2020.10.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн даваа /2020.10.26/ гарагт хуралдсан Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав.

ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19611, газраар 6581, нийт 26192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12465 нь эрэгтэй, 13727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 2000 орчим иргэнээ авчрах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (54.36.118.69) 2020 оны 10 сарын 28

ЭНЭ МИАТ ГЭЖ ПАРАЗИТ БАЙНАА. ЗҮГЭЭР ПАРАЗИТЛАГЧ.ДЭЭД ЗЭРГИЙН ӨНДӨР ҮНЭ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮНД СУРТАЛ ДЭЭДИЙН ДЭЭД ХӨГШИН ОНГОЦТОЙ АЮУЛТАЙ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГНӨ.ТАНСАГЛАНА ТЭР ЗАРДАЛЫГ НЬ АРД ТҮМЭН ГАРГАНА.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХӨГЖИХГҮЙ ТОМ ШАЛТГААНЫ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД!!! ХУРДАН ХҮРЛЭЭ СҮХЭЭ ГАРГААД ЦАВЧАААААА НЭЭЛТТЭЙ ХУВЬЧИЛААД ШУДРАГААР ӨРСӨЛДҮҮЛ.ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМД ҮНЭ АРД НИЙТЭД ТУСТАЙ ХҮРЭЛСҮХЭЭ

0  |  0
Top