Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-аас салгахаар болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2020.10.28/ ээлжит хуралдаанаар Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-ын харьяаллаас гаргах шийдвэр гаргалаа.

УИХ-аас 2015 онд Тагнуулын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, Тагнуулын  ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлсэн байсан юм.

2015 оноос Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох, үйл ажиллагааг харьяалах бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан бол одоо энэ байдлыг өөрчилж, Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Buruu(66.181.161.64) 2020 оны 11 сарын 02

Neg l neren dor orshin bgaa Mongol uls shuu dee...

1  |  0
eee(192.82.76.220) 2020 оны 11 сарын 02

mash zuv....

0  |  2
Top