Билгийн тооллын Намрын адаг Өлзийт улаан нохой сарын 14, аргын тооллын аравдугаар сарын 30, Дэлгэрүүлэгч одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 07:34 цагт мандаж, 17:37 цагт жаргана.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Сэтгэгдэл ( 0 )