Скарлетт Йоханссон нууцаар хуримлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

35 настай жүжигчин Скарлетт Йоханссон, 38 настай хошин шогийн жүжигчин Колин Жост нар нууцаар хуримлажээ. Тэд амралтын өдөр нууцаар хуримаа хийхдээ цар тахлын үеийн дэглэмийг сайтар баримталсан гэнэ. Нью-Йоркт болсон нууцлаг хуримд хосуудын гэр бүлийнхэн болон найз нар л оролцжээ.

Скарлетт Йоханссоны хувьд энэ нь гурав дахь гэрлэлт нь юм. Харин Колин Жост өмнө нь гэрлэж байгаагүй. Скарлетт сэтгүүлч Ромен Дориактай гэрлэж байхдаа төрүүлсэн зургаан настай охинтой.

Скарлетт, Колин нар 2017 оноос үерхэж, 2019 онд сүй тавьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top