Билгийн тооллын Намрын адаг Өлзийт улаан нохой сарын 17, аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:39 цагт мандаж, 17:33 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )