Архангай аймгийн Засаг даргад Д.Золжаргал, ИТХ-ын даргад Б.Батжаргал дэмжигдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Аймгийн удирдлагуудын нэрс тодорсоор байна. Архангай аймгийн ИТХ-ын даргаар АН-аас нэр дэвшүүлсэн Б.Батжаргалыг нийт 39 төлөөлөгчийн 20 буюу 51.3 хувийн саналаар дэмжлээ. Харин тус аймгийн Засаг даргаар Д.Золжаргалыг дэвшүүлээд байгаа билээ. 

Тус аймаг ИТХ-ын 39 мандаттай бөгөөд АН 20, МАН 19 суудал авсан тул Засаг даргын суудлаа аль нам авах нь эргэлзээтэй байв. Гэсэн ч АН-ын хороо хуралдаж, Д.Золжаргалыг дэвшүүлсэн байна.

Д.Золжаргал нь С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн НДГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болоход УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top