Баянзүрх дүүргийн МАН-ын хороо өнөөдөр хуралджээ. Өнөөдрийн хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргаар Нацагийн Баярмөнхийг, ИТХ-ын даргаар Амарбаясгалангийн Баяр нарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг БЗД-ийн намын хорооны гишүүд 100 хувийн саналаар гаргажээ. Одоо дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар батламжлах юм.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НАЦАГИЙН БАЯРМӨНХ
- Боловсрол, Төгссөн сургууль: 1988 онд Төв аймаг Баянчандмань 10 жилийн дунд сургууль, 1996 он Техникийн их сургууль. Авто инженер мэргэжилтэй, 2009 он Raffles University Tourism and Hospitality management Удирдлагын академи бизнессийн удирдлагын бакалавр, Төрийн удирдлагын магистр. Англи, хэлтэй.
- Ажилласан байдал: 1990-1992 он Дотоодын цэргийн 05-р анги байлдагч түрүүч, 1992 он Дархан хотын Цагдаагийн хэлтэст. Эргүүлийн цагдаа, 2000 он Старжин ХХК-ний үүсгэн байгуулсан.
- Гавъяа шагнал: Онц буудагч 2009, Монгол Ардын Намын 90 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн, Нийслэлийн 370 жилийн ойн медаль хүртсэн.
- Сонгуульт ажил: 2009 он БЗД-ийн 26-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, 2007- 2010 он МАН-ын 31-р үүрийн дарга, 2012- 2016 он БЗД-ийн МАН-ын хорооны дарга, 2008-2012 он БЗД –ийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч, 2011-2012 он БЗД-ийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч,2012 -2016 он БЗД-ийн хурлын төлөөлөгч, 2016 он НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ АМАРБАЯСГАЛАНГИЙН БАЯР
Амарбаясгалангийн Баяр. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, үхэр жилтэй. Нийслэлийн 10 жилийн гадаад хэлний сургалттай 18-р дунд сургуулийн химийн сонгоны ангийг 2002 онд төгссөн. 2008 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
- 2010 онд Хартфорд Их Сургуулийг Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн. 2020 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
- 2004 оны Анагаах Ухааны Их сургуулийн шилдэг оюутан,
- 2006 оны Анагаах Ухааны Их Сургуулийн оюутны зөвлөлийн дарга,
- 2010 онд "Хүрэл Интернэйшнл Транс" компанийн Гүйцэтгэх захирал,
- 2011 онд "Цаст Фүүдс" компанийн Гүйцэтгэх захирал,
- 2013 оноос өөрийн үүсгэн байгуулсан Биг Виг компанийн захиралаар ажиллаж байгаа шинэ залуу үеийн манлайлал, залуу боловсон хүчин,
- 2015 оноос Амарбаясгалангийн Баяр нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
- 2019 оноос Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр,
- 2020 оноос УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37