Улсын Онцгой комиссын дансанд цугласан иргэдийн хандивын мөнгөнөөс нэр бүхий 21 албан тушаалтан өөрсдийгөө цар тахлын үед сайн ажилласан, илүү цагаар нойр хоолгүй зүтгэсэн гээд тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан баримт ил болж, олон нийтийг бухимдуулсан билээ.
Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болсон байдаг.
Тэгвэл дээрх нэр бүхий 21 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр /2020.11.03/ Төрийн ордонд болсон УИХ-д Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хурлын үеэр тодотгосон юм.
Сэтгэгдэл ( 7 )
Chultemsuren chin yuuuuun arga hemjee avhuulah ontsgoi baidliin erunhii gazriin terguun ded darga bolood say tsergiin gaviyanii odongoor shagnuultsan yavj baileeshdeeeeeee yuuuuuun arga hemjee awah bitgii ingej ard tumniig doronjilooo nowshnuudaa
1.2 нэгжээр торгосугай л биз кк
medeeger barimttai todorhoi hel
Нэг сая төграгөөр өөрсдийгөө шагнасан тул тус бүрийг нь 50,000Т-р торгосугай. Гэсэн байх.
Эх орон нь хорт хавдарт дарагдаад зөндөө хүн үхэж бхд эд нар үнхээр гай юумаа
Хариуцлага тооцсон шийдвэрээ танилцуулчих Содбаатар аа
Шагнал нэрээр авсан мөнгийг буцааж төлүүлэхгүй, ихэнхийг нь албан тушаал ахиулж дэвшүүлчихээд яаж хариуцлага тооцсон юм болоо. Ингэж иргэдээ мал шиг бодож худлаа үгээр хуурхаа болих хэрэгтэй. Хэрхэн хариуцлаг тооцсон, ёс зүйн хулгайн зөрчилтэй хүмүүсээ одоо яагаад дэвшүүлээд байгаагаа тайлбарлана уу