Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.11.04) болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баян-Өлгий аймагт явуулын лаборатори ажиллуулж, тандалтын зорилгоор шинжилгээ хийж байгаа. Одоогоор КОВИД-19-ийн халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Гэхдээ нэг иргэнд коронавирусний эсрэг биет тодорхойлогдсон. Энэ нь зургаадугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаад, эмчилгээ хийлгээд гарсан хүн байсан" гэдэг тайлбар өглөө.
Тэрбээр мөн Герман улсад МИАТ компанийн дөрвөн төлөөлөгч коронавирусний халдвар авсан талаар мэдээлэл өглөө. Берлинд байгаа тэдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй, гэртээ тусгаарлагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )