Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.04/ болсон. Хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Бөхчүүдийн допингийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Допингийн шинжилгээ авдаг болсноос хойш 30 гаруй бөхөөс допинг илэрчээ. Эдгээр бөхөд янз бүрийн ялгамжтай шийтгэл оногдуулсан байна. Зарим бөхийн барилдах эрхийг зургаан сараар, зарим бөхийг нь хоёр жилээр, ингэхдээ цолыг нь хураасан, хураагаагүй гэх мэт шийдвэр гарч байжээ. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй хамтраад, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр үндэсний бөхийн зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байна.
-Үндэсний спортыг мэргэжлийн спортоос салгах ёстой гэж олон хүн хөндөж байх шиг?
-Үндэсний их баяр наадам гэдэг бол үндэсний их баяр цэнгэл юм. Үндэсний их баяр наадмыг үндэсний их спортоос яаж ялгах вэ гэдэг асуудал байна. Дэлхий дээр үндэсний спорт, их спорт, мэргэжлийн спорт гэж гурав хувааж байна. Үндэсний спортын тамирчдад мэргэжлийн хатуу чанга шаардлага тавих уу, үгүй юу гэдэг санал, хүсэлтүүд их ирж байна. Тиймээс мэргэжлийн холбоод, допингийн чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг байлцуулж байгаад хэлэлцүүлэг явуулна. Шаардлагатай бол Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодолтой байна.
-Тэгш ой, МАН-ын 100 жилийг тэмдэглэх зорилгоор 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан гэж ярьж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Төсөв одоогоор батлагдаагүй байна. Ирэх жил маш олон тэгш ой давхцаж байгаа. Он гараад нийт 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ойтой, Ардын хувьсгалын 100 жил, улс төрийн нам үүсэн байгуулагдаад 100 жил, Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн 100 жил, Монгол Улс бүрэн эрхэт улсын хувьд дипломат харилцаа тогтоож, гадаад оронтой гэрээ байгуулсны 100 жил, НҮБ-д элссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил гээд олон тэгш ой давхцаж байгаа.
Тиймээс Ардын хувьсгалын ойн хүрээнд ололт, амжилтаа сурталчлах, түүх өв соёлоо сурталчлах чиглэлээр тодорхой ажил хийх санал гарсан. Тэгш ойг зохион байгуулах хүсэлтэй ТББ-аас 60 гаруй тэрбум төгрөгийн санал ирсэн. Одоогоор улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг тусгаад байна. Энэ төсөв батлагдаад гараад ирвэл ард иргэдэд зарлах, тэгш ойн тэмдэг гаргаж, иргэдээ шагнах гэх мэт бусад жилийнхээс илүү төсөв зарцуулагдана.
БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )
soliorsiimbee.bayar hiij arhidahaas naana ajluud ih bhad...irgeded ajiliin bairaa nemeechee...EZ hvnd bhad..malnuudaa
Монголын гадаад өр гэж өчнөөн тэрбум болсон байна гэх өчнөөн олон ойн баяр тэмдэглэнэ гэх энэ одоо эдийн засгийн эрүүл тогтолцоо мөн үү
Коронатай үед тэгш ойг тэмдэглэхгүй өнгөрчиж болохгүй юу