УИХ-ын нэгдсэн чуулганаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. Энэ үеэр Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэргээр самбар өмнөө байрлуулжээ.
Түүнчлэн төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж байна. Үүнээс харахад 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байжээ. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байна.
Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг үзэсгэлэнгээр харуулжээ.



Сэтгэгдэл ( 4 )
Ууж идсэнийг ярих гэж байгаа бол хувилж үзэх юм бол МАН 80, АН 20 хувьтай гэж ойлго.МАН ын хөлснийтбичээч нар хүчтэй бол Ардчиллын төлөө санаа сэтгэлтэй үнэнийг бичигчид түүнээс хэд дахин олон.Ардчилал ялах болтугай.Коммунистууд сөнөтүгэй.Уг нь коммунист сэтгэлгээ бол маш хэрэгтэй.Гэвч одоогийн МАН ынхан бол идэмхий сэтгэлгээг хэлээд байна.
уг нь хүн ойлгохоор л тайлбарлаж бна даа.Бэрх тосгонд 25 тэрбум - Булган аймагт 8 тэрбум арай л дэндүү .
Хар хэрээнүүд адилхан л улс орныг ядуу болгосон
Ардчилсан намын тавьсан өр зээлийг Ардын нам дарж ядаж бна. Новшнууд чинь өөрсдөө болохоор ууж идэхдээ уургын морь урагшаа хөгжье дэвжье гэхээр ургаа хад шиг байдгаа болиоорой Ардчилал ярьсан Анархистуудаа хуралдаа бүрэн оролц. Ажнай Батэрдэнэ өөр хэн хэн хуралдаа суухгүй гадуур дотуур хор хутгаад явдаг Ардчлилагчидаа