АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ирц сүүлийн 120 жилд байгаагүй өндөр гарлаа гэж “United States Election Project” судалгааны төслөөс мэдээлжээ.
Флоридагийн их сургуулийн улс төр судлаач, профессор Майкл Макдоналдын мэдэгдсэнээр, сонгуулийн санал хураалтад нийт 160 сая гаруй сонгогч оролцож, ирц 66.9 хувьтай байна. Судлаачийн онцолсноор, 1900 оны сонгуулийн ирц 73.7 хувьд хүрсэн нь сүүлийн 120 жилийн дээд амжилт юм.
Коронавирусний цар тахалтай холбоотой тогтоосон хязгаарлалтыг үр харгалзан сонгуулийн ирц өндөр байсан тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын богино хугацааны ажиглалтын багийн тэргүүн Майкл Жорж мөн мэдэгдсэн байна.
Сонгуулийг зохион байгуулагчид урьдчилсан санал хураалт, шуудангаар санал хураах зэрэг арга хэмжээ авсан болон иргэдийн идэвхтэй оролцоо КОВИД-19-ийн үүсгээд буй сорилтыг үл харгалзан сонгуулийн ирц өндөр гарахад нөлөөлсөн гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )