Трамп Батлан хамгаалахын сайдын үүргийг Кристофер Миллерт шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пентагоны тэргүүн Марк Эсперийг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар өмнө мэдээлсэн билээ. 

Тэрбээр Терроризмтой тэмцэх үндэсний төвийн тэргүүн Кристофер Миллерийг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Трамп Твиттерээр дамжуулан Кристофер Пентагоныг амжилттай тэргүүлнэ гээд Марк Эсперт талархал илэрхийлжээ.

Трамп, Эспер нар хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөж байсан бөгөөд Эспер Миннеаполис хотод хар арьст Жорж Флойд цагдаа нарын гарт амь үрэгдсэний дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарах Трампын заналхийллийн эсрэг байр сууриа нээлттэй илэрхийлж байсан билээ.

Трамп бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн өдрүүдэд Америкийн ардчилал болон дэлхий дахинд эмх замбараагүй байдал бий болгохоор завдаж байна гэж Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Трампын энэ үйлдлийг шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.242) 2020 оны 11 сарын 10

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top