Сонгуульд ялагдсан Трамп Батлан хамгаалахын сайдаа халлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуульд ялагдсаныхаа дараахан Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг үүрэгт ажлаас нь халах шийд гаргалаа.

Түүнийг АНУ-ын дотоодын аюулгүй байдлыг хангаж чадаагүй, үүрэгт ажлаа хэрэгжүүлээгүй гэж үзэн халах шийд гаргасан байна.

Доналд Трампын гаргасан шийдвэрийг улс төр судлаачид хүчтэй шүүмжилж байна.

АНУ-ын ABC, CNN агентлагууд үүнийг сонгуулийн ялагдлын дараа гаргаж буй цэвэр хувь хүний шийдвэр гэж дүгнэн мэдээлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар халаа, сэлгээ үүгээр ч дуусахгүй бололтой. Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны удирдлагуудыг сольж магадгүй гэж мэдээлжээ.


Эх сурвалж: The Washington Post

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.242) 2020 оны 11 сарын 10

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top