АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж зарлаад буй Жозеф Байден өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампаас таван сая саналаар илүүрхэж байна. Жозеф Байдены төлөө 77 сая хүн саналаа өгсөн бол Доналд Трампыг 72 сая сонгогч дэмжжээ.
Нэр дэвшигчид хоёулаа түүхэн дэх хамгийн олон тооны санал авсан гэж өмнө нь мэдэгдэж байв. Иргэдийн саналын тоо АНУ-ын ерөнхийлөгчийг тодруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүй бөгөөд эцсийн цэгийг сонгогчдын коллегийн шийдвэр тавьдаг. Хэвлэлүүдийн таамгаар, Байден ялалт байгуулахад шаардлагатай 270 саналыг цуглуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )