Энэ сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гараад гэр бүлийнхэндээ коронавирусний халдвар халдаасан жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ аваад байгаа ба шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхлээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрөгч шөнө Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Тэгвэл дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас 15.00 цагаас мэдээлэл хийх гэж байна.