ДОРНЫН ЗУРХАЙ: Тухайн өдөр хулгана, луу жилтнээ сайн

2020 оны 11 сарын 13

Билгийн тооллын Намрын адаг Өлзийт улаан нохой сарын 28, аргын тооллын арваннэгдүгээр сарын 13, Тэргүүн дагуул одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандаж, 17:17 цагт жаргана.

Тухайн хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номгоруулах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top