ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Элдэв тэнгэртэйн одтой, Улаан бар өдөр, Өдрийн наран 08:04 цагт мандаж, 17:11 цагт жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Сэтгэгдэл ( 0 )