ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 7, Тооно одтой, шар луу өдөр, Өдрийн наран 08:07 цагт мандаж, 17:09 цагт жаргана.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлрэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )