Цар тахлын улмаас үүсэх хохирлыг багасгах цор ганц арга зам бол хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж, дагаж мөрдөх явдал гэдгийг эдийн засагч Д.Ган-Очир хэлж байна.
Тодотгоход, Д.Ган-Очир, Л.Даваажаргал, Г.Мөнхбаяр, О.Цолмон, Э.Элбэгжаргал нарын эдийн засагчид, судлаачид энэ оны дөрөвдүгээр сард Ковид-19 цар тахлын Монгол дахь тархалтын сценарио шинжилгээг хийсэн байдаг. Тухайн үед халдвар дотооддоо тархаагүй байсан тул Монгол Улстай "адилтгаж" болох Молдав, Босни ба Херцеговина, Парагвай гэсэн гурван улсаар сценарио шинжилгээ хийжээ.
Тухайн судалгааны дүнгээс дурдахад:
- Дотооддоо тархаж эхэлсэн өдрөөс эхлэн халдвар авсан хүний тоо эхний 18-30 хоногтоо өссөөр байна. Харин түүнээс хойш буурна.
- Цар тахлын эхний давалгаа 2-3 сар үргэлжилнэ.
- Хөл хориог хэр хурдан, үр дүнтэй авч хэрэгжүүлэхээс хамаарч 450-3000 хүнд халдварлана. Тодруулбал:
Энэхүү судалгааг хийсэн эдийн засагчид, судлаачид дотооддоо халдвар тархаж эхэлснээс хойших өдрүүдийн бодит мэдээллийг ашиглан тооцоог шинэчилж байгаа юм байна.