ЦАГ АГААР | Дуу цахилгаантай аадар бороо орно

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 07 сарын 13

Өнөөдөр /2025.07.13/ Улаанбаатарт 27 хэмийн дулаан. Нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +30…+32 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.66) 2025 оны 07 сарын 14

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.

0  |  0
Close menu