Дархан-Уул аймгийн удирдлагууд өнөөдөр (2020.11.21) 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээн тогтоосон ТЭГ зогсолтыг цуцлан, иргэдийг шинжилгээнд хамруулж илрүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.
Дарханы Онцгой комиссын чамбай ажиллагаа, иргэдийнх нь ухамсарт байдал олон нийтэд үлгэр дууриал болж байгааг энд цохон тэмдэглэх хэрэгтэй.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15555 хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ аваад байна. Үүнээс 16 хүнд Ковид-19 халдвар илэрсэн. Батлагдсан 16 тохиолдлын 13 нь төмөр зам дагасан халдвар байна. Дээрх 13 хүний хоёр нь бага насны хүүхэд байгаа юм. Аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж, хатуу хөл хорио тогтоосны үндсэн дээр тархалтыг хязгаарласан гэж үзжээ. Гэхдээ иргэдийг шинжилгээнд хамруулж илрүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм. Хатуу хөл хорио тогтоосон хугацаа цуцлагдсанаар Дархан-Уул аймаг Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тус аймагт дараах байдлаар зохицуулж байна.
Ингэхдээ зөвшөөрөгдсөн 11 төрлийн үйл ажиллагаанд тусгай хязгаарлалттай эрх олгосон байна. Тодруулбал,
Аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр Онцгой байдал, Эмнэлэг зэрэг байгууллагуудын авто машиныг хязгаарлагдсан цаг харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулж байгаа ба бусдаар хувь иргэдийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хоригложээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Дархан сумыг дөрвөн блок хэсэгт хувааж, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Цагдаагийн газраас 152, Онцгой байдлын газраас 34, ШШГ-ын Хорих 435, 445-р ангиудаас нийт 20, Зэвсэгт хүчний 330-р ангийн 70, нийт 276 алба хаагч, цэргийн бэлтгэл үүрэгтэй 190 иргэн Дархан сумын хэмжээнд гудамж талбайд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Дархан сумыг дараах дөрвөн блок хэсэгт хуваасан байдал
Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар эмийн түгээлтийг 30 эмийн сангаар хийж, 5,8 сая төгрөгийн захиалга авч, 760 өрхөд хүргэжээ.
Тодруулбал, Захиалга авч эхэлсэн гурав хоногийн хугацаанд 30 эмийн сангаар 27,2 сая төгрөгийн захиалга авч 3160 өрхөд хүргэсэн байна. Өнөөдөр эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээ 18:00 цаг хүртэл ажиллана.
Ундны усны түгээлт Дархан хотод хэвийн байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл өдрийн орлогоороо амьдардаг 7000 гаруй (аймгийн 30%) өрхийг хүнсээр хангана гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдээд байна.