ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

2020 оны 11 сарын 22

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, шарагчин могой өдөр, Өдрийн наран 08:09 цагт мандаж, 17:08 цагт жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр аливаа үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулал, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ (202.179.25.144) 2020 оны 11 сарын 22

Энэ мухар сүсгийн зааварчилгаанаас болоод хүмүүс тархины тураалд байнга орж байдаг.

0  |  0
Top