ШУУД: Коронавируст халдварын тохиолдол 712 боллоо

2020 оны 11 сарын 26

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна /2020.11.26, 11:00 цаг/

Вирус судлалын лаборториудад өчигдөр 4176 PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын дотоодын халдварын тоо 275 болж, нийт батлагдсан тохиолдол 712 боллоо.

  • Улаанбаатар хотод 3 шинэ тохиолдол нэмэгдэж-63
  • Сэлэнгэ аймагт 4 шинэ тохиолдол нэмэгдэж-148
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдэж-22
  • Орхон аймагт 4 шинэ тохиолдол нэмэгдэж-21
  • Говьсүмбэр аймагт шинэ тохиолдолр бүтгэгдээгүй- 3
  • Дорноговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй-18

Иргэд та бүхэн хүн хоорондын зай барих, гэртээ зочин урихгүй байх, хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөхийг зөвлөж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 
Top