УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар /2020.11.26/ мэдээлэл хийх үеэр Улаанбаатар болон орон нутагт гацсан иргэдийн тээвэрлэх ажлын хэсгийн ахлагч ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ажлын хэсэг иргэдийг тээвэрлэх цагийн хуваариа батлаад, тээвэрлэлтийг 12-р сарын 01-ээс эхлүүлэхэд бэлэн болоод байна. Улаанбаатар болон орон нутгаас 100 орчим мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоотойгоор ажлыг зохион байгуулж байна.
11-р сарын 29-ний өдрөөс эхлээд шинжилгээнүүдийг авч эхэлнэ. Журмаар орон нутагтт зорчихдоо 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой. Шинжилгээ авах байрыг одооны явагдаж байгаа цэгүүдэд авах боломжгүй учраас ажлын хэсэг 20 цэгийг нэмж байгуулан 11-р сарын 29-өөс ажлуулахаар бэлэн болгож байна.
Тээвэрлэлтийг батлагдсан журмын хүрээнд 2 янзаар зохион байгуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Мөн зохион байгуулалттай нийтийн тээврээр зорчиж болно.
Эрүүл мэндийн яамны www.119.mn сайт болон 119 бүртгэлийн аппликейшнаар иргэдийг бүргэж байгаа. Иргэд эхлээд www.119.mn сайт руу орж өөрийгөө бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд нэлээд олон асуумж байгаа. Хаанаас хаана хүрэх, хэзээ явах, Улаанбаатар болон орон нутагт байхдаа ямар хүмүүстэй хамт байсан очоод ямар хүмүүстэй байх гэх мэт асуумжууд байгаа. Бөглөж дуусахаар тухайн иргэний хүсэлтийг харж байгаа программ автоматаар шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг тухайн хүнд шууд зааж өгч байгаа. Ингээд иргэн маань заасан цагийн хуваариар тухайн цагт шинжилгээгээ өгнө.
Тиймээс иргэд хуваарьт өдрөө цагаасаа хоцрохгүй байхаар төлөвлөж очвол шинжилгээ шуурхай явна. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу нь 6-8 цагийн дараа гарч, хариу нь 119.mn сайтаар тухайн хүндээ очно. Шинэжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn гэсэн сайтаар буюу цахимаар билетээ худалдаж авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа тогтоосон авто бокзалуудаар дамжин бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс цагийн хуваарь хоорондоо зайтай, автобуснуудын хоорондын зай гэх мэт халдваргүйтгэл, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч байна. Нийтийн тээврийн үйлчилгээ явахдаа замдаа тогтоосон цэгүүд дээр зорчигчдоо бие засуулна. Замд хооллох газар бүгд хаалттай байгаа учраас замдаа хэрэглэх хоол хүнсээ базааж явахыг анхааруулж байна. Жолооч иргэдийн ундлах боломжийг олгож өгнө.
Улаанбаатараас очсон иргэдийн орон тутгийн онцгой комисс хүлээн авна, иргэд очоод 14 хоног тусгаарлагдах үүрэгтэй" гэлээ.