ФОТО: Иргэдийг орон нутагт ТЭЭВЭРЛЭХ ажил эхэллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01


Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг өнөөдрөөс (2020.12.01) эхлэн арванхоёрдугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Үүн дагуу Улаанбаатар хотоос буцах иргэдийг "Тэнгэр", "Лавай", "Драгон" гэсэн зорчигч тээврийн гурван төвөөс 14 аймгийн чиглэлд 08:00 цагаас эхлэн тээвэрлэж эхэллээ

Хот хооронд зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базаан, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө авто буудалд ирсэн байх ёстой. Ирэхдээ шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхаарна уу!

"Драгон" төвөөс дараах фото сурвалжилгыг бэлтгэлээ. 

Гэрэл зургийг Д.Амаржаргал
 

 

Top