Я.Содбаатар: Хөл хориог 23-ны ЛХАГВА ГАРАГААС эхэлж тогтооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой Комиссын саналыг баталгаажууллаа. Энэ талаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хориог 23-ны өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно. Нэгдүгээрт, бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Зарим хүн нь 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(66.181.161.118) 2020 оны 12 сарын 22

ene chadahgui

0  |  0
иргэн(202.9.46.132) 2020 оны 12 сарын 21

БИ ЧИНИЙ ОРОНД БАЙСАН БОЛ ШУУД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭХ БАЙЛАА , 2 ХОНОГТ ХАЛДВАРАА САЙН ТАРАА ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА

2  |  0
иргэн (64.119.21.165) 2020 оны 12 сарын 21

Гариг эхэлж гэж бичдэг биз дээ . Энэ пиво энэ тэрээ хориоч ээ . МХЕГ хяналт сайн тогтоо. Пиво зардаг дэлгүүр бага градустай ундаа зарах нэрээр архи зараад бсан . Хэлэхлээр ганц орлого олдог юм чинь гэх... Орцны дэлгүүрүүд

1  |  0
Artag(212.95.5.15) 2020 оны 12 сарын 21

10 сар өвчингүй байхад зүгээр жаахан анхахрал тавьж хийх ёстойгоо хийсэн бол өөр байх байлаа.

0  |  0
иргэн(66.181.168.131) 2020 оны 12 сарын 21

өмнөх зөвшөөрлүүд хүчинтэй болов уу, стратегийн байгууллагын ангилал, машины зөвшөөрлүүд

0  |  0
Top