Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой Комиссын саналыг баталгаажууллаа. Энэ талаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хориог 23-ны өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно. Нэгдүгээрт бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Зарим хүн нь 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна" гэж ярилаа.
Түүнчлэн "Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний түгээлт тээвэрлэлт, малын өвс тэжээл, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ. эрүүл мэндийн байгууллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тусгайлсан үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, нотариат, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрнө. Хүүхэд хамгааллын байр, буян оршуулгын зэрэг 15 салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй. Бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох болно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ нөхдүүд өөрсдийгөө гаагүү ажиллаж байна л гэж бодоод байдгым байх даа. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ажиллаж ард иргэдийг элгээр нь мөлхүүллээ гээд хэлээд өгөөч гэр орныхон нь хүмүүс байвал .
Haha iim hol horio bdag ym uu bank ajilaal haha
Iim hol horio gej yu baihaw de bank ni ajilna tend buun buugnurul . 0 zogsolt hiih gej bga bol bankaa ajiluulj yah gej bgaa ym be
zuv sniidver hurelsuhiin lalaruud n demjij bnaaaaa.....
ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН.
Зөвөө
Лалрууд хүрэлсүхийн троллууд албатуудаас болж улс сүйрсэн
Зөвөө зөв