Майкл Жексоны “Neverland” эдлэн 22 сая ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Попын хаан гэгддэг Майкл Жексон агсны “Neverland” эдлэн 22 сая ам.доллароор зарагдсан нь анхны үнэ болох 100 сая ам.доллароос даруй дөрөв дахин бага үнээр зарагджээ.

АНУ-ын Калифорни мужийн Лос Оливос жижиг хотод байрладаг тус эдлэнд поп дуучин алдрын оргил үе буюу 1987 оноос 2009 оны зургаадугаар сард насан эцэслэтлээ амьдарч байв.

Жексоны хоёр эдлэнгийн нэг болох 10 га талбай бүхий “Neverland” эдлэнг 100 сая ам.доллароор зарах зарыг 2015 онд гаргажээ. “Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, энэ онд эдлэнгийн үнийг 31 сая ам.доллар хүртэл бууруулжээ. Жексоны эдлэнг тэрбумтан Рон Бёркл  худалдан авсан байна. 1982 онд баригдаж, хуучирсан засалтай гэхэд эдлэн 22 саяар зарагдана гэдэг нь том амжилт гэж үл хөдлөх хөрөнгийн агент үзэж байна.

Эдлэн газар 1115 кв м хаус, 16187 кв м нуур, дотор болон гадна усан сан, теннисний талбай, зочдын гурван байр, кино театр, амьтдын байр зэргээс бүрддэг байна.
 

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top