ТОЙМ 2020: Дэлхий дахинд өрнөсөн ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт дэлхий дахиныг 2020 онд донсолгосон ОНЦЛОХ ТАВАН үйл явдлыг нэрлэж, тоймлон хүргэж байна. 


-Дэлхий дахин бичил биетийн өмнө өвдөг сөхрөв-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сард шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн халдварыг цар тахал хэмээн зарлав. Хүн төрөлхтөнд танигдаагүй вирусний тархалтыг тогтоон барихын тулд гуравдугаар сараас эхлэн хүн төрөлхтөн түүхэнд байгаагүй арга хэмжээ авч эхлэв. Улс орнууд шил шилээ даран хилээ хааж, агаар, усан тээвэр тэг зогсолт хийж, дэлхийн хүн амын тал хувь буюу 3.9 тэрбум хүн гэртээ хоригдов. Цар тахлын давлагаанд дэлхийн эдийн засаг өртөж, олон арван жуулчин гаднын улс оронд түгжигдэж, олон сая хүн эмчилгээнд явах, сургууль, ажилдаа явах боломжгүй болов. Цар тахлын улмаас олон улсын арга хэмжээ цуцлагдаж, дэлхий дахин шинэ нөхцөл байдалд, офлайнаас онлайн хэвшил рүү шилжив. Түүхэнд анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, “Их-20” бүлэг, ЕХ, АСЕМ зэрэг дээд хэмжээний уулзалтууд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий даяар нийт 77 сая орчим хүн халдвар авч, 1.7 сая эндээд байна. Хамгийн их халдварын тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол Энэтхэг, Бразил, ОХУ, Франц, Испани, Их, Британи, Итали, Аргентин, Колумб удаалж байна. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 200 гаруй орчим вакциныг гаргаж авахаар шилдэг эрдэмтэд ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Их Британи, АНУ, Израил зэрэг улс бүх нийтийг вакцинжуулах кампанит ажлыг өрнүүлээд байна.

-АНУ-ын рекорд эвдсэн ерөнхийлөгчийн сонгууль-

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хэд хэдэн дээд амжилт тогтоож, эвдсэнээрээ түүхэнд бичигдэв. Тухайлбал, сонгуулийн явц сүүлийн 120 жилд байгаагүй өндөр гарав. АНУ-ын 160 сая гаруй сонгогч буюу хүн амын 67 хувь нь саналаа өгснөөс ихэнх нь цахимаар эсвэл шуудангаар саналаа өгчээ. Хоёрт, нэр дэвшигчдийн нас мөн л түүхэнд хамгийн өндрөөр тэмдэглэгдэн үлдлээ. Санал хураалтын өдөр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп 74 настай байсан бол Жозеф Байден 77 настай золгоод байна. Тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай төрийн тэргүүн болж байгаа юм. Дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис энэ өндөр албан тушаалыг хаших анхны эмэгтэй гэдгээр АНУ-ын түүхэнд орж байна. Түүнчлэн, энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд нийт 14 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2016 оны сонгуулийн зардлаас даруй хоёр нугалж байна.

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас дэвшсэн Жо Байденыг Цагаан ордны тэргүүн асан Барак Обама дэмжсэн нь мөн сонгуулийн нэг онцлог. АНУ-ын сонгуулийн уламжлалыг зөрчсөн бас нэг явдал нь эрх мэдлийг шилжүүлэх үйл явц саатав. Цагаан ордны одоогийн тэргүүн Доналд Трамп санал хураалтын явцад зөрчил гарсан хэмээн шүүхэд хандаж, энэ шалтгаар эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг удаашруулсан билээ. Харин эцсийн цэгийг арванхоёрдугаар сарын 14-нд болсон сонгогчдын коллегийн санал хураалт тавив. Санал хураалтаар Байден 306 санал авсан бол Трамп 232 санал авчээ. Ялалт байгуулахад коллегийн 270 гишүүний санал шаардлагатай.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-нд болно.

-Цар тахал эдийн засгийн хямралын цүнамиг дэгдээв-

Коронавирусний цар тахлын хөнөөлт давлагаа дэлхийн эдийн засагт асар хүчтэй цохилт өгөв. 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ тэгээс доог унаж, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлал, бага болон дунд үйлдвэрүүд өвдөг сөхрөөд байна.

Эдийн засагчдын тооцоолсноор, дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувиар агшсан бол  ирэх хоёр жил цар тахлын үр дагаврын улмаас 8.5 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ нь 1930-аад оны Их хямралын үеэс хойш бүртгэгдэж буй хамгийн огцом агшилт болж түүхэнд үлдэж байна. Эдийн засгийн ухралтын хүнд үр дагаварыг олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаснаар даван туулах боломжтой гэж НҮБ үзэж байна. Улиран одож буй онд дэлхийн худалдааны хэмжээ 15 хувиар багассан нь дэлхийн эрэлт эрс буурч, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарсантай холбоотой. Цар тахлын улмаас 34 сая хүн эмзэг бүлэг рүү гулсан орсноос талаас илүү хувь нь Африкийн орнуудад ногдож байна. Цар тахал бага орлоготой иргэдэд илүү хүнд цохилт өгсөн бол өндөр мэргэшлийн ажилтнууд хамгийн бага өртжээ. Ингэснээр баян, хоосны ялгаа хүмүүсийн төдийгүй улс орнуудын дунд ихээхэн нэмэгдэнэ гэж НҮБ тооцоолжээ.

2020 оны эхний арван сарын байдлаар аялал жуулчлалын салбарын алдагдал 935 тэрбум ам.долларт хүрчээ. Олон улсын жуулчдын тоо 7?-75 хувь буурч, оны сүүл гэхэд тус салбарын нийт алдагдал 1.1 их наяд ам.долларт хүрнэ. Цар тахлын давлагаанд цохигдсон иргэний агаарын тээврийн компаниуд 84.3 тэрбум ам.долларын алдагдал амсаад байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20 газрын тосны салбарын түүхэнд хараар бичигдэв. Энэ өдөр Лондонгийн бирж дээр WTI маркийн газрын тос XXI зуунд анх удаа 15 ам.доллароос бууж, хэдхэн цагийн дараа тэгээс доош буюу хасах 6.89 ам.доллар болж буурсны улмаас Лондонгийн бирж арилжааг зогсоохоос өөр аргагүйд хүрэв. Нью Йоркийн барааны бирж дээр арилжаа үргэлжилж байсан бөгөөд нэг баррель газрын тосны үнэ хасах 40.32 ам.доллар болж унасан билээ.

-Хүн төрөлхтний сансрыг эзэмших өрсөлдөөн шат ахив-

Улиран одож буй он сансар судлалын түүхэнд маш амжилттай жилүүдийн тоонд орох нь дамжиггүй. Энэ оны тавдугаар сарын 30-нд Илон Маскийн “SpaceX” компани өөрийн “Crew Dragon” сансрын хөлгийг Олон улсын сансрын станц руу амжилттай хөөргөсөн нь хүн төрөхлтний түүхэнд анх удаа хувийн компани сансрын нисэгчдийг сансарт хүргэсэн явдал байлаа. Твиттерээр энэхүү түүхэн нислэгийг 16 сая хүн үзжээ.

Мөн энэ онд Арабын Нэгдсэн Эмирт улс Ангараг гараг руу “Аль Амал (Найдвар)” сансрын хөлгийг Ангараг гарагийн агаар мандлыг судлах зорилгоор хөөргөснөөр АНЭУ нь гараг хоорондын аппарат хөөргөсөн Арабын анхны улс болов. Улаан гараг судлалд Хятад улс мөн нэгдэв. Хятадын анхны Ангараг гарагаа явагч “Тяньвэнь-1” хөлгийг хөөргөөд байгаа бөгөөд даалгавар амжилттай болсноор Хятад улс Ангараг гарагийн гадаргуу дээр сансрын аппаратаа амжилттай ажиллуулсан хоёр дахь улс болох юм. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Perseverance” хөлгийг Ангараг гараг руу мөн хөөргөсөн бөгөөд өмнөх аппаратуудыг бодвол тус гарагийн хөрснийг илүү нарийвчлан судлах үүрэг хүлээсэн билээ. “Perseverance” хөлөгтэй хамт тус гараг руу “Ingenuity” туршилтын нисдэг тэрэг зорьсон. Энэ аппарат нь өөр гарагийн агаарт нисэхэд зориулж бүтээсэн агаараас хүнд анхны аппарат юм. Хоёр хагас жилд нэг удаа Нарны аймгийн гарагс Дэлхийгээс Ангараг гараг хүрэх замыг есөөс долоон сар хүртэл богиносгох боломжтой байрлалд ордог бөгөөд энэ цонх үе энэ оны долоодугаар сард нээгдсэн юм. Ингэснээр цаг хугацааг төдийгүй пуужингийн түлшийг хэмнэх боломж олгодог юм.

Үүнээс гадна, Дэлхийн бус хөрсний судалгаанд асар их дэвшил гарсан жил байв. Арванхоёрдугаар сард Японы “Хаябуса-2” хөлөг Рюгу солироос авсан хөрсний дээжийг Дэлхий рүү илгээсэн бол Хятадын “Чаньэ-5” хөлөг Сарны хөрсний дээж цуглуулан, Дэлхий руу амжилттай авчирснаар  1976 оноос хойш Сарны хөрс анх удаа Дэлхийд ирж буй юм.

-Амьдрал хүссэн есөн минут дэлхийг хөдөлгөв-

Энэ оны тавдугаар сарын сүүлээр АНУ-г эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал нөмөрсөн. Үүний шалтгаан нь Миннеаполис хотод хар арьстай Жорж Флойд гэгчийг цагдаа нар саатуулах үедээ хүч хэтрүүлэн хэрэглэж, амь насыг нь хөнөөсөн хэрэг байлаа. Цагдаагийн алба хаагч түүнийг саатуулах үед есөн минутын турш хүзүүн дээр нь өвдөглөсөн нь үхэлд хүргэв. Арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн маш түргэн хүрээгээ тэлж, зургаадугаар сард дэлхийн 60 орчим улсын хоёр мянга гаруй хотод өрнөв. Арьсны өнгөний үзлийн эсрэг “Black Lives Matter” АНУ-ын түүхэн дэх хамгийн томоохон хөдөлгөөн болж үлдсэн бөгөөд оргил үед 15-26 сая америкчууд гудамжинд гарч жагссан юм. Эдгээр эсэргүүцлийн жагсаалын үеэр арьс өнгөний үзэлтэй холбоотой гэх түүхэн болон соёлын дурсгал, хөшөөг буулгах үзэгдэл АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дэлгэрч, түүхэн хөшөө дурсгалыг буулгав. Үүний сацуу энэхүү санаачилгад олон салбарууд нэгдсэний дунд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байв. Эдгээр компани арьсны өнгөтэй холбоотой үг, хэллэг хэрэглэхээс татгалзсан юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2020 оны 12 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 12 сарын 27

Tanai sait .Mongolchyydiig heterhii ih isterist ortol ni koronoog bichehee bolio.Setgetsiin uvchtei boltol ni ildev medeelel bicheh uym .Mongolchyydaa isterist oryylsanaar ih uvchilul nemegdej bna .Hvn ardiin 80 aas deesh 90 hyvi ni idegch baival horio tseer togtoogood baih shaardalgvi shvv dee.Tehdee arail heterhii haa hamaagvi ylsiin koronoogiin medeelel end tendehiin tarhaltiig hamagvi baihinga bicheed baihaa boliojee.Bysad yls oronyyd iim aimshagtaigaar eldev medeelel bichehgvi syrtachilahgvi baigaa shvv.Sonirhson neg ni ervvl mendiin saitasaa medeelel avj ynshaj baimar uy.

0  |  3
shuud.mn(122.201.21.160) 2020 оны 12 сарын 27

Floyd nigga bol yahvee uhjil baidiin

2  |  2
Top