ZINDAA.MN сайт энэ долоо хоногт онцлон бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаа уншигчдадаа нэгтгэн хүргэж байна.
Түүнийг Сумнэр гэдэг. 100 айл орчимд буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойр орчимд "амьдардаг" түүнтэй хэд хэдэн удаа таарч, сүүлд өөрөө зөвшөөрснийх нь дагуу товч ярилцсан юм. Тэр Хүнсний IV дэлгүүрийн ойролцоох траншейнд амьдардаг ба 20 гаруй жил 100 айл хавиар ус, ундааны сав цуглуулж, түүнийгээ борлуулан, амьдралаа залгуулж иржээ. Ганц хүү нь Энэтхэгт сурдаг гэх бөгөөд “Намайг очтол тэвчээртэй байгаарай” гэж аавдаа захисан гэв. “Хүүгээ ирэхээр сайхан амьдарна аа” гэх аавын үг, хүүгээ хүлээх сэтгэл амьдралд нь итгэл нэмдэг бололтой. Сумнэрийн амьдралын түүх их сонин. Кино найруулагч мэргэжилтэй. Хоёр ч дэлгэцийн бүтээл хийсэн талаараа бидэнд сонирхуулж, тэр тухайгаа ярихдаа нүд нь гэрэлтэж, ямар нэгэн баяр баясгалантай зүйл бодож байгаа нь илт мэдрэгдэнэ...
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Айсуй 2020 оны ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө /2019.06.30/ УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар тов гараад буй. Акул намуудын тухайд нөхөн сонгуульд өрсөлдөж, нэрээ шороотой хутгахыг хүсэхгүй байгаа ч аргагүй эрхэнд нэр дэвшигчээ илгээхээс өөр аргагүй байдалд орчихсон байна. Харин улс төрийн жижиг намуудын хувьд наадамд морьдоо сойсон уяачид шиг хөөрч явна. Тэгэхээр нөхөн сонгуульд оролцоход хангах хууль эрх зүйн талаас албан мэдээллийг хүргэхээр зорилоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ XX их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болох гэж байна. Бизнес эрхлэгчдийг амжилт руу хөтөлсөн, ХӨТӨЧ нь байх зорилготой тус байгууллага 4 жил тутамд Их хурлаа хийж, Танхимын удирдах дээд байгууллагын тайлант хугацаанд хийсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхой болгож, удирдлагын түвшний сонгон шалгаруулалтаа хийдэг уламжлалтай.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Ашигт малтмалын орд газруудад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ОПЕРАЦИ стратегийн гэх тодотголтой Асгатын мөнгөний орд болон стратегийн бус Салхит, “Цагаан эрэг”-ийн ордуудад хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болсон Гацууртын ордтой холбоотой сэдэв төрийн нүд, чихний хаагуур өнгөрөөд байна вэ гэдэг асуудал анхаарал татсан хэвээрээ байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Билгийн тооллоор гахай жил морилон ирээд тун ч удаагүй байна. Хүний насаар нэгэн мөчлөг ийнхүү шувтарч байгаа нь энэ. Өнгөрсөн жил Дэлхийн банк болон гадаад, дотоодын олон байгууллагын тооцоолж байснаас даван эдийн засгийн өсөлт 6,9 хувьд хүрсэн. Их сорилтын өмнөх жил гэж тодорхойлж буй 2019 онд бид энэ амжилтаа бататган үлдэх амаргүй сорилт бий. Эдийн засгийн сорилтоос гадна гадаад орчноос шалтгаалсан томоохон сорилт биднийг хүлээж байгаа. АНУ-Хятадын худалдааны дайн ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол мөнхийн хөрштэйгөө бид худалдаагаа өргөтгөж чадахгүй. Улс төрийн хүрээнд айсуй сонгуулийн сунгаа Хэнтий аймагт болно. Засгаараа олон тоглосон эрх баригч нам уу, асуудалд төдийлөн оролцож чадахгүй дотроо зөрчилдөөнтэй байгаа сөрөг хүчин үү, бүр эсвэл улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх гуравдагч хүчний орон зай хэрэгтэй болсон уу гэдгийг зургадугаар сарын 30-ны өдөр мэдэх учиртай.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл “үйлдвэрлэдэг” гэдгийг уншигч та мэдэх үү? Бохирдлын тодорхой хувийг эзэлж буй автомашины утаа халуун, дулааны улиралд ч буурдаггүй аж. Авто тээврийн хэрэгслээс гарч буй утаа нь их хэмжээний бохирдол, хүнд метал, хүрээлэн буй орчинд цацдаг. Эдгээр нь хүний алхааны түвшинд байх тул замаар алхаж буй хүмүүс, ялангуяа бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлдөг байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Өөрөөр хэлбэл, дээрх хууль дүрмийн дагуу хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг бөгөөд Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан ажиллаж буй. Гэвч нийтийг хамарсан хоол хүнсний хордлогууд шил дараалан гарсаар байгаа нь цаасан дээрх хууль дүрэм хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байгаагийн тод жишээ юм.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Zindaa.mn сайтын хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэж буй. Сүүлийн саруудад гарсан хоолны хордлоготой холбоотойгоор хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал хурцаар хөндөгдөж байгаа тул "Интермед эмнэлгийн Хоол үйлдвэрлэлийн албаны дарга, эмнэлзүйн хоол зүйч Д.Оюун-Эрдэнийг зочноор урьж, хүнсний аюулгүй байдал, хүнсний нянгийн халдварын талаар ярилцлаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Францын абсурд театрын ноён оргил болсон Самюэл Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг уншигчид андахгүй. 2017 онд Тус жүжгийг “Гэгээн муза” наадмын шагналт М.Боролдой найруулж, Монголын үзэгчдийн хүртээл болгосон нь театрын урлагийн хувьд гол онцлох үйл явдал болсон билээ. Мөнхүү Владимирын дүрийг эмэгтэй хүн бүтээсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэр бол анхны эмэгтэй годо. Ингээд 2015 оны “Гэгээн муза-12” олон улсын наадмаас Моно жүжгийн төрөлд “Хүний дуу хоолой” жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 оны "Гэгээн муза-15" наадмаас Драмын жүжгийн төрөлд “Годог хүлээхүй” жүжгийн Владимирын дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Д.Оюунзултай уншигчдыгаа уулзуулж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Хууль, хяналтын байгууллагаас МАН-ын нэр хүндийг газарт унагаж, “шороотой нь хутгасан” 60 тэрбумын хэргийг одоо ч эцэслээгүй, Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Гэсэн ч эрх баригч намынхан энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт улс төрийн хариуцлага тооцож эхэллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Тус зохиолд залуу хосын хайр сэтгэл хийгээд монгол түмний байгалиа шүтэх ёс заншил, түүнээс улам алсран холдсоор буй суурин амьдралын бараан сүүдэр хүмүүсийг хэрхэн дайрч буйг өгүүлдэг. "Ийнгаа миний хээр тал" бол хүмүүний дотоод сэтгэл, эрх чөлөөний дуулал болсон бодрол тууж юм. Залуу хүмүүсийн амьдралын утга учир, итгэл үнэмшлийн тухай ойлголтын ч тус туужид өгүүлэх болно. Зохиолч Д.Батбаярын "Ийнгаа миний хээр тал" туужаас онцлон 10 эшлэлийг хүргэе.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
“Монголын бизнесийн орчны судалгаа”-нд оролцсон татвар төлөгч компаниудын 57,5 хувь нь татварын орчин тааламжгүй байна гэсэн хариултыг өгсөн бол 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулсан байдаг. Тэгвэл Татварын багц хуулийн төсөл, хуульчлагдан батлагдахдаа татвар төлөгчдийн хүлээлтийг хангах уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах “Татвараа өөрөө тодорхойлон төлөх”, “Татварын алба тодорхойлж төлүүлэх” гэсэн 2 систем мөрдөгддөг.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Сэтгэгдэл ( 0 )