“Шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын ажилтнуудад витаминжуулалтын багц олголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр “Шинэ өргөө” ОНӨААТҮГ-т ажиллаж, нийт 271 ажилтанд витаминжуулалтын багц гардууллаа.

Тэрээр “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, 2021 оны төсөв батлахтай холбогдуулан танай байгууллагаас өмнө нь саналууд авсан. Нэн тэргүүнд автомашины парк шинэчлэлтэд анхаарч 2021 онд хог тээвэрлэлтийн зориулалт бүхий гурван автомашин авах төсвийг шийдвэрлэлээ. Мөн оффис, гражийн байруудыг төвлөрсөн дулааны шугамд холбох төсвийг тусгасан. Цаашид ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, цалин хөлс нэмэх ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна” хэмээн хэлсэн юм.

БГД-ийн Засаг дарга өмнө нь Засаг даргын нөөц хөрөнгөөс “Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ажилтнуудад нэн шаардлагатай халдвар хамгааллын хувцас хэрэгслийн хангалтыг шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top