Монголын нийт лам хуврагууд нэгдэж, “Асралын аян 2“ сайн үйлсийн аян өрнүүллээ.
Лам нар өнгөрсөн жил "АСРАЛЫН аян 1" зохион байгуулж, Улсын Онцгой комисст 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан. Тэд энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай 300 гаруй айл өрхөд хишиг түгээжээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд монгол лам нарын чуулган холбооны бүхий л лам хуврагууд сэтгэлийн хандив өргөж, өчигдөр (2020.12.28) лам нарын төлөөлөл болох 60 хувраг 15 машинтай гарч, нийслэлийн зургаан дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаруй өрхөд тус бүр 50 мянган төгрөгийн үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна.
Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж, зохих заавар, журмыг чанд мөрдөн ажиллажээ.
Тусгаар тогтнолоо зарлаж, Богд гэгээнтэн хаан ширээнд залагдаж, ард олонд их хишиг тарааж байсан тэр уламжлалыг МОНГОЛ ЛАМ ХУВРАГУУД сэргээж, жил бүр хишиг түгээх аж.
Үйлдсэн буяны үрээр Аюулт өвчин түргэн амирлаж
Ард олон энэрэл асрамжаар найрамдаж
Улс Монгол орон маань мандан бадарч
Даян дэлхийд амар амгалан тогтож
Өлзий хутагийн цог бадран дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 18 )
Лам нар хүртэл хийснээ ингэж зарлахаар бусад нь ч аргагүй юм дөө.
Буяныг нууцаар хийвэл ядаж зарлахгүй хийвэл буян гэдгээ лам нар мэддэг юм л дах. Нялхаст буруу харагдахгүйн тулд нийтэд үзүүлж байна гэж ойлгож байна даа. Угаасаа буянд шамддагийг мэдэх юм шүү.
Лам нарын минь мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай. Бурханы шашны наран арван зүгтээ цацарч, буй бүх амьтан амгалангийн цогийг эдлэх болтугай.
Цагаа мэдэрсэн маш зөв үйл хийжээ. Лам нартаа баярлалаа. Буян нь дэлгэрэг
Худлаа байлгүй дээ.Энэ чинь зүүд үү!ККК
Бодитоор буяан үйлдэж буй хуврагуудад талархлаа,буяны үйлс улам дэлгэрэх болтугай
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Үргэлж л сайхан буян хийж байх юмаа. Баяр хүргэж амжилт хүсье.
Манай найз лам. Лам нар маш их зүйл энгийн иргэдлүү чиглэсэн зүйл хиыдэг юм билэн. Гэхдээ бусад шиг реклам сурталчилгаа хийдгүй. Би найз ламыгаа ингэлээ тэглээ гээд зураг оруулж байгаач гэхээр, би бусдад таалагдах гэж хийгээгүй, бусдад туслаж жаргалтай амгалан байлгах гэж хийдэг. Тийм юм хэрэггүй ээ гээд л инээдэг. Ууг нь олон нийтэд хийсэн хийж байгаа юм аа харуулах хэрэгтэй шүү дээ лам нар минь
OK. AMJILT XUSIYE\n
saihan daa amjit husyee ingeed hiisen zuilee olon niited medeeleed baigaarai ta bugd .10 garan honogiin umnu 60n aild hool undnii ed zuil ugsun bsan olon niited heleegui bna lee ug ni bol heleh hereggui ch nuguu har mass maani ynz bureer heleed l bdag yum.
Баярлалаа
Буян нь дэлгэрэг \nЛам нар их буянлаг хүмүүс шүү дээ. Хүмүүс л мэддэггүй дуулдаггүй болохоос их тусалдаг шүү дээ хүмүүст. Номоор с тэр эд материалаар ч тэр.
Manai mongoliin lam nar hiisen ene ter ee neeh surtchlaad baidgvi boohoos bish zunduu saihan tuslamjii vil ajil hiij baidagiig medseen ta nartaa bayrllaa
Сайн үйлс байнга хийдэг юм байна лээ сүүлийн үед харин цахим сүлжээгээр их явуулдаг болж ээ тэр зөв шүү жаахан маркетинг менежмент хэрэгтэй шүү
Халдварыг тоолж мэдээлэх нь үндсэн ажил биш, халдвартай эрс шийдэмгий тэмцэж хумиж, устгах нь үндсэн гол ажил баймаар юм. ЭМЯам , Мөнхсайхан 2 ыг татан буулгаж ажил хэрэгч, эх орончдын баг бүрдүүлмээр байна.
Лам нар реклам сурталчилгаа л хийдгүй болохоос биш маш их зүйл гадагшаа хандаж хийдэг
Mundag bna shu manai lam huwarguud sain uils delegreh boltugai