Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би, монгол(66.181.178.50) 2021 оны 01 сарын 10

Dorgio.mn -ээс Худалч хүний нээрээ олон гэж... уншаад үзээч. Шоронд орохгүйн тул ерөнхийлөгч болоод, одоо хаан болохын тулд алтан аяганаас мөнхийн ус амлах нь дутуу байна. ОХУ-ын Якунин захиралтай РЖД 30%- эзэмшиж байсан Якутын коксжих нүүрсний Эльга ордоос БАМ- хүрэх 300км төмөр зам барих хугацаа хожиход Таван толгой-Гашуун сухайт төмөр замыг 10жил гацаасаыг эх орноос урвасан гэж хатуу хэлж болно.

0  |  1
Иргэн(66.181.185.237) 2021 оны 01 сарын 09

Нэг л их худлаа ярисан хүмүүс хүрэлсүх цахилгаан 0тэглсэн л гэж хэлсэн нөггөх нь болохоор тэглээгүй л гэсэн одоо тэгээд худлаа сонгуулийн хар пр хийж л байгаа биз яах н уу харжил байя

0  |  0
Zochin(103.212.119.228) 2021 оны 01 сарын 08

Uuriinhuu offshore doh munguu taraaval ner hund shuud deeshee yavlaa daa. Hunii offshore-n munguug taraana gej yariad yukev zugeer

0  |  0
Зочин(202.9.46.247) 2021 оны 01 сарын 08

Зөв шүү зөв

0  |  0
Зочин(103.57.92.184) 2021 оны 01 сарын 08

Тэгээд Оффшороос хэн нь Монгоо оруулж ирэх юм бол, ороод ирвэл хунээс нь хэдийн авах, хэдийн нь улдээх, оруулж ирэхгуй бол нэр нь тодорхой учир яахав, гээд их л шуурхайлах ажил зохион байгуулах хэрэгтэй болно, Энэ Оффшорын монгол бол бугд л Монголын баялагыг хулгайлаад гадаадад Монгоо Нугуманов асуудал шуу дээ, Баттулга гэхдээ 4 Оффшорын данстай юм шиг байгаам, ганц данстай хун байдаг л байх, Энэ талаар тодорхой бус харанхуй л Байна даа, Баттулга Еронхийлогчийн сонгуульд дэвшижицн тулд шээс алдар бай шиг Байна, цаана нь Ногоо Хузуугуй Элбэгдорж ямар хор найруулж байгаа юм,

1  |  0
Зочин(103.57.92.184) 2021 оны 01 сарын 08

Тэгээд Оффшороос хэн нь Монгоо оруулж ирэх юм бол, ороод ирвэл хунээс нь хэдийн авах, хэдийн нь улдээх, оруулж ирэхгуй бол нэр нь тодорхой учир яахав, гээд их л шуурхайлах ажил зохион байгуулах хэрэгтэй болно, Энэ Оффшорын монгол бол бугд л Монголын баялагыг хулгайлаад гадаадад Монгоо Нугуманов асуудал шуу дээ, Баттулга гэхдээ 4 Оффшорын данстай юм шиг байгаам, ганц данстай хун байдаг л байх, Энэ талаар тодорхой бус харанхуй л Байна даа, Баттулга Еронхийлогчийн сонгуульд дэвшижицн тулд шээс алдар бай шиг Байна, цаана нь Ногоо Хузуугуй Элбэгдорж ямар хор найруулж байгаа юм,

0  |  0
zochin (203.23.199.221) 2021 оны 01 сарын 10

mongoliin ard tumend menge xeregtei bainaa ur xuuxduud elsej uxlee ta miniee . ter 1sai tegregiig xurdan eg , uluu doloon um xuzaad baixaar durakuudaa

3  |  1
Ard(66.181.188.186) 2021 оны 01 сарын 08

Yaag zov.3han say hunee bodmoor yum daa

3  |  1
Top