МАН-ын гишүүн Э.Магнайбаяр “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогджээ. Тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч тангараг өргөхийн өмнө МАН-д элсэж, нэлээд шуугиан дэгдээсэн. Энэ сонголтынхоо талаар тэрбээр манай Zindaa.mn сайтад тайлбар ярилцлага өгч байсан билээ.
Тухайлбал "Би 2020 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшин, өрсөлдөж байсан. Сая орон нутгийн сонгуульд МАХН, АН хамтарч оролцлоо. Бид хараахан амлалтаа биелүүлэх гэдэг юм уу, зорьж байсан саналаа авч чадсангүй. АН, МАХН нийлээд 19, ХҮН-2, МАН-20 суудал авсан. Ерөнхий зургаар нь харах юм бол баянголчууд МАН-д итгэл хүлээлгэсэн гэж харж болно. Баянгол дүүрэгт амьдарч байгаа 220 мянган хүний зовлон, жаргалын асуудал шүү дээ. Би энэ дүүргийн иргэн. Гэтэл сүүлийн дөрвөн жил манай дүүрэг хаягдсан дүүрэг болсон. Яагаад гэхээр улс төрийн шалтгаан байдаг юм байна. Нийслэл, УИХ-д МАН ялж, Баянгол дүүрэгт Ардчилсан нам засаглахаар хоорондоо тохирдоггүй, төсөв мөнгө нь орж ирдэггүй, сургууль, цэцэрлэг барих асуудал зогсдог юм байна.
Одоо дахиад дөрвөн жил төсөв мөнгө байхгүй, зам барилгаа шийдэж чадахгүй энэ чигээрээ явах юм уу, эсвэл Баянголд хөрөнгө оруулалт хийгдэх үү гэдэг хамгийн чухал асуудал. Би тус дүүргийн 23 дугаар хорооныхоо айл болгоноор орж, хүн болгонтой уулзсан. Өнөөдөр манай 23 дугаар хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй, уулан дээр байрладаг. Машин тэрэг явахад хүндрэлтэй, хальтарч гулгаад явдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, сургуулийнх нь гадаа хүлээж байгаад аваад явдаг. Хороондоо сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэх нь энэ дүүрэгт сонгогдсон миний хувьд хамгийн чухал байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж нь МАН-д байгаа гэж харж байна. Иймд сонгогчдоо хүндэтгээд, захиасыг нь биелүүлэх ёстой гэсэн ганцхан бодол л надад байсан. Миний гаргасан шийдвэрийн араас Ардчилсан намынхан зохион байгуулалттай давшилж байна. Гэхдээ цаг хугацаа харуулна. Би бол “За яах вэ” гэж бодож байгаа. Харин манай 220 мянган сонгогч “Нэг талдаа гарлаа”. Нийслэл дээр ч, УИХ дээр ч, дүүрэг дээр ч МАН засаглаад, нөгөө олон асуудлыг шийдвэрлэх нь гэж харж байгаа байх" гэж байв.

Сэтгэгдэл ( 17 )
Бузар хүүр
АН 8 жил БГД т юу хийсийн өөрсдөө л баяжаа биз дээ. Магнайбаярын зөв
vantan bydaa blsnuu noerhold ni tseg tawisandaa .
erdenevantai saixan vzsen shdee zuuw
ХАРИН Ч ДЭМЖИНЭ ШҮҮ. ЭРДЭНЭ ВАНИ УЛСЫГ НУРААЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗОГСОЖ ЧАДСАН ЗАЛУУ ШҮҮ
Эрдэнэтэй нийлэх байсан юм уу хахаха.
Вантай сайхан үзсэн шүү \nМАН д элссэн нь зөв тэгээгүй ЭРдэнэ вантай нийлсэн бол жинхэнэ урвагч болох байсан. үзүүлээд өг
Эрдэнэ вангийн ноёрхолыг нурааж чадсан чи бол БААТАР ШҮҮ
Эрдэнэ вангийн ноёрхолыг нурааж чадсан чи бол БААТАР ШҮҮ
Энэ тэгээд Монголын ирээдүй үр хүүхдийг маань зөв хүмүүжүүлэх үү? Түүнийхээ оронд тэтгэвэрт гарсан пионерийн удирдагч байсан багш нар өлхөөн утгаар нь зөв аваад явчихна шүү. Шуналын хэрээнүүд ээ
ХҮҮХДҮҮДЭД АНД НӨХДӨӨСӨӨ, АРДЧИЛЛААС ЯАЖ УРВАСНАА СУРГАВАЛ Ч МӨН БУЗАР ХЭРЭГ БОЛНО ДОО. ӨНГӨН ДЭЭРЭЭ АЛБАН ТУШААЛ АВЧ БАЙГАА БОЛОВЧ НИДЭР ДЭЭРЭЭ 5 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН
яааж ийж байгаад хүүхдийн зуслангийн дарга ч хамаагүй болохгүй бол үхэх гээд байж дээ
МАН-ханаасаа шагналаа авчээ, даанч энэ ажилын туршлаггүй юм нураана даа
Mangar
МАНгар тэнэг залуу чи юу ч үгүй арчигдана за ийм хүн өөдтэй явдаггүй юм. Хэлсэндээ хүрдэггүй чацга царайлсан гөлөг
Unet zuilee hudaldaad olj avsan zuil ni
Урвагч, гөлөөг.Чиний угаадсаа олж идэх арга уу