ОФФШОР санаачилгаа өөрөөсөө эхлүүлье

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр /2020.01.08/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Бүтэн хоёр сарын турш хөл хорионд ороод байгаа ард иргэдийн хувьд энэ нь таатай сонсогдож байгаа ч оффшор данстай олигархуудад бол таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.

Угтаа бол эдийн засаг царцаж, иргэдийн орлого буурсан энэ үед өрх бүрт нэг сая төгрөг өгвөл бодит дэмжлэг болох нь дамжиггүй. Гэхдээ манай Ерөнхийлөгч уг санаачилгаа өөрөөсөө эхлүүлэх нь хамгийн шударга алхам юм. Өөрөөр хэлбэл өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс нийтэд ил болгосон мэдээллээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорт нэлээд хэдэн компанитай ба зарим компаниа охин Б.Намууны нэр дээр шилжүүлсэн гэх.

Тодруулбал, тэрбээр Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компани бөгөөд 1 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийн УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв. 

Тэгвэл 2007 оны наймдугаар сараас тус компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Намуунд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тус компанийн 50 хувийг Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын хятад Деннис Лим эзэмшдэг аж.

Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар (Accounting and Corporate Authority of Singapore)-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө гаргасан санаачилгаа эхлүүлж, 2,8 тэрбум төгрөгөө Монгол Улсдаа оруулж ирээд, өрх бүрт 1 сая төгрөг тараавал эдийн засгийн хүндрэлтэй энэ үед томоохон дэмжлэг болох нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.86) 2021 оны 01 сарын 09

Саяхан еөк над оффшорт нэгч төг байхгүй. Хэрэв байвал бүгдийг нь чамд өгнө гэсэн байсан. Т.Номин чи бас авч болох юм бтшүү

0  |  0
Зочин(64.119.18.98) 2021 оны 01 сарын 09

Уулаасаа л өөрийнхөө оффшороос өгнө гээд төслөө өргөн барьсан шдээ, төсөвт хураалгачихсан дорвол гээд.

0  |  0
зочин(64.119.17.178) 2021 оны 01 сарын 09

Эр хурга Еөк агаа өөрийн ОФШОР дахь мөнгөө авч ирээд тараачих. Болоош дээ.

0  |  0
зочин(59.153.112.198) 2021 оны 01 сарын 09

тэгвэл харин дэмжинэ шүү

0  |  0
Kkkk(83.20.231.208) 2021 оны 01 сарын 10

Hulgaichaas zalhaz bn

1  |  0
Top