Гөрөөс барьсан гэх 32 зэрлэг нохойг устгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Иргэдийн зүгээс "Богд-Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдол холбогдох албанд ирүүлжээ. 

Уг гомдлын дагуу Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгаад байна.

Дээрх байгууллагаас өнгөрөгч 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж, 1363 устгал хийжээ хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зэр(202.179.25.246) 2021 оны 01 сарын 15

Зэрлэг нохойгоо устгачихдаг юм байж. Зэрлэг хүмүүсээ яах вэ?

0  |  0
Top