УОК-ын дэргэдэх Бизнесийн зөвлөлдөх зөвлөл өнөөдөр /2021.02.03/ цахимаар хуралдлаа.
“Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож, УОК болон Засгийн газраас гарах шийдвэрт тусгагдах саналыг сонсох чухал шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм.
Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй ил тод өгч, товч тодорхой байдлаар холбогдох дүрэм журмыг өөрчилж уян хатан нөхцлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхээр зорьж байгааг Шадар сайд тодотгов.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэж эдийн засаг хүндэрч байгааг анхаарч өгөхийг хүссэн юм.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг сонсоод цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана хэмээлээ.
Ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын талаар нээлттэй мэдээллийг өгч, нарийн зохион байгуулалттай ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал хэмээлээ. Халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг ажилтан албан хаагч бүрийг шинжилгээнд хамруулахыг Шадар сайд С.Амарсайхан уриаллаа.
Сэтгэгдэл ( 10 )
humuus uursduu uhamsartai baij virusiig ylna shu de tur zasag ruga dairah bish yg unende darga said taraagaagui humuusiin buruu uildelees tarj bga end tendgui zavaan arhi uuj uuj idsen humuus bn hetsu uhamsargui yumnuud baihiinma\n
Энэ гэж бас нэг луйварчин шилийн саын эр. Банкнны дээрмээс болж бөөн хэрүүл жүжиг тавьсан нөхөр. Энэ чадахгүй ээ. Идэж уугаад л дуусна.
Шинжилгээ хэрэгтэй байдгүй яадаг юм бэ?
Хотод талбайн урд талыг хэн ч харсан сайхан тохижуулсан газрыг нь ч гэсэн улсад авсан ажил хийх хун шиг байна лээ амжилт хусье
Одоо хөл хориж халдвараа хумихгуй бол цагаан сараар харин Ч нэг тарааж өгөх байх даа , дараа нь дулаараад ид ажил өрнөх үед хөл хориж тэнэгтнээ
Хотод юу ч хийгээгүй байж дэвшсэн хүндээ
Худлаа хөл хорино гэж худалдан авалтыг гааруулаад байгаа юм биш үү. Амарсайхан гэж худалдааны төвийн бизнесс эрхэлдэг нөхөр УОК-ыг ахлаад байдаг нь зөв үү буруу. Зөв шийдвэр гаргадаг байгаа. Ойр зуурхан гар дээрх худалдааг дэмжиж байна гээд Хэмжээ хязгааргүй халдварыг тархааж хаяаад, зуны бүтээн байгуулалтын үед Хөл хорих дээрээ тулах вий дээ.
НЭЭХ ИХ ЮМ ҮЙЛДВЭРЛЭЖ , ГАДАГШАА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАРЖ ВАЛЮТ ОЛЖ ИРДЭГ ЮМ ШИГ ЯРИЖ БАЙХ ШИВ ДЭЭ, ЧАНГА ХӨЛ ХОРИО ТОГТООЖ ВИРУСЭЭ ХУМЬ . ГАДНААС ХАМАГ ЮМ АА АВДАГ ГАДАГШАА УРСДАГ МӨНГӨ Л ХЭМНЭГДЭНЭ
Шинжилгээ хэрэггүй зүгээр л хөл хорио тогтоо
ВИРУСЭЭ ХУМИЖ ЧАДАХГУЙ АРЧААГАА АЛДАЦГААЖ БАЙНА ДАА